14-ний орой Иракийн хойд хэсэгт гарсан авто машин дэлбэлсэн олон удаагийн хэрэгт үрэгдсэн хүний тоо 250-аас давж, 350 хүн шархдлаа гэж Иракийн Курдчуудын өөртөө засах орон нутгийн эрүүл мэндийн салбарын хариуцлагтай хүн Осман 15-ны өдөр хэлсэн байна.
Мөн өдөр Иракийн Ерөнхийлөгч Талабани, Ерөнхий сайд Малики тус тус мэдэгдэл хийж, энэ халдлагыг хатуу зэмлэн буруушаав.
Мөн өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мун ч мэдэгдэл хийж, энэ алан хядлагын хэрэгт цочирдсон болон энэ хэргийг хатуу зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|