Дарга Хү Жиньтао Тажикстан, Узбекистан, Монгол, Афганистан, Ираны ерөнхийлөгч нартай тус тус уулзлаа
Хятадын Олон Улсын Радио
Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримовтой уулзах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, Хятад, Узбекистан хоёр орон бүс нутгийн тогтвортой байдлыг хамгаалах чухал хүчин юм. Олон жилийн турш аюулгүйн салбарт үр ашигтай хамтын ажиллагаа өрнүүллээ гэжээ. Төв Азийн бүс нутгийн энх тайван хөгжлийн төлөө идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн Хятадын талыг Каримов сайшаав.
1 2 3 4 5
|
|