Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаархи 6 талын хэлэлцээний ажлын хэсгийн хуралд оролцож байгаа Хятад, Хойд Солонгос, Америк, Өмнөд Солонгос, Орос, Япон 6 талын төлөөлдөгчид 16-ны үдээс өмнө, Хятадын Шэнь-ян хотноо хоёр талын зөвшилцөл хийж, мөн өдрийн үдээс хойно ажлын хэсгийн бүгд хурал хуралдуулах бэлтгэлийг хангажээ.
Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Кристофер Хилл 16-ны үдээс өмнө Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кеничиротой хоёр талын зөвшилцөл хийсэн байна. Тэд голчлон цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг хэрхэн зөвшин хэлэлцэхтэй холбогдуулан санал бодлоо солилцсон гэж зөвшилцөл хийснийхээ дараа хоёр тал сэтгүүлчдэд хандан илэрхийлжээ.
Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн тэргүүн Чун Юн Ву 16-ны өдөр сэтгүүлчид хандан хэлэхдээ, цөмийн төлөвлөгөө болон цөмийн тоног төхөөрөмжөө хүчин чадавхгүй болгох бэлтгэл ажлын тухай БНАСАУ-ын өгөх мэдүүлгээс уг хурлын хэтийн төлөв шийдэгдэнэ гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|