ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын зөвлөлийн 7-р бага хурал 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект болов. Хятад улсын дарга Хү Жиньтао, Киргизийн Ерөнхийлөгч Бакиев, Казакстаны Ерөнхийлөгч Назарбаев, Оросын Ерөнхийлөгч Путин, Тажикстаны Ерөнхийлөгч Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Каримов нар бага хуралд оролцов.
Киргизийн Ерөнхийлөгч Бакиев дарга орны хувиар хурлыг даргаллаа. ШХАБ-ын ажиглагч орон Монгол улс болон Ираны Ерөнхийлөгч, Пакистаны гадаад хэргийн сайд болон Энэтхэгийн нефть, байгалийн хийн сайд, дарга орон Киргизийн зочин—Афганистаны Ерөнхийлөгч болон Туркменистаны Ерөнхийлөгч, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Паско нар хуралд оролцов.
ШХАБ нь 2001 оны 6 сард Шанхайд байгуулагдсан юм. "9.11"-ий хэргийн дараа, ШХАБ-ын гишүүн орнууд нь тус бүс нутгийн терроризм, хэт даврагчид болон хагалан бутаргагчдад цохилт өгөхөөр гол болгосон терроризмын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. \Буян орчуулж, Цэцэн хянав\
|