• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-16 18:17:11    
ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт боллоо

Хятадын Олон Улсын Радио

      ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалт 16-ны өдөр Бишкект болж, Хятад улсын дарга Хү Жиньтао болон гишүүн орнуудын бусад удирдагч нар уулзалтад оролцож, "ШХАБ-ын гишүүн орнууд урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна.

      Дарга Хү жиньтао хурал дээр үг хэлэж тэмдэглэхдээ, энэ удаа гарын үсэг зурсан урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ нь гишүүн орнуудын үеийн үе найрсаг байх, өнө үүрд энх тайванг эрмэлзэж байгаа хүсэл мөрөөдлийг хуулийн хэлбэрээр баталсан байна. Энэ нь ШХАБ-ын хөгжилд хүчирхэг их хөдөлгүүр хүч сэлбих болно. ШХАБ-ын ирээдүйд Хятадын тал итгэл төгс байна гэжээ.

      Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, гишүүн орнууд сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, урт хугацааны сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээг хянамагай хэрэгжүүлж, тус байгууллагын урт хугацааны хөгжлийн улс төрийн үндэс суурийг бэхжүүлэх, хамтаар хөгжихийг баримтлан, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг харилцан ашигтай хамтаар ашиг хүртэх тийш хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, ШХАБ-ын хөгжлийн эдийн засгийн үндэс суурийг бахжүүлэх, харилцан суралцаж, адил бус соёл иргэншлийн эрх тэгш солилцоог ахиулж, гишүүн орнуудын үеийн үед найрсаг байх нийгмийн үндэс суурийг бэхжүүлэх, гадаадад нээлттэй байхаа баримтлан, бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, тус байгууллагын өсөн өргөжихөд сайн сайхан гадаад нөхцөл байдал бүрдүүлж өгөхийг Хятадын тал гишүүн орнуудад санал болгож байна гэжээ.

      Тус байгууллагын гишүүн орнууд хоорондын сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх гэсэн бол Хятадын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болно гэж дарга Хү Жиньтао бас цохон тэмдэглэжээ.

      Хятад улсын дарга Хү Жиньтао, Киргизийн ерөнхийлөгч Күрманбек Бакиев, Казакстаны ерөнхийлөгч Назарбаев, ОХУ-ын ерөнхийлөгч Валадимир Пүтин, Тажикстаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов нар уг уулзалтад оролцсон байна. Киргизийн ерөнхийлөгч Күрманбек Бакиев даргалагч орны хувиар уг хуралыг даргалжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\