• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-17 10:04:56    
Олон орны удирдагчид Перуд газар хөдөлж хүний амь эрсдсэн явдалд эмгэнэл илэрхийлэв

Хятадын Олон Улсын Радио

 

     15-ны орой Перуд хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амьдралд ноцтой хохирол учруулсан явдалд Хятад улсын дарга Хү Жиньтао нарын зэрэг олон орны удирдагчид 16-ны өдөр Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиад цахилгаан утас илгээж, сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-моон мөн 16-ны өдөр мэдэгдэл нийтэлж, Перугийн гамшигт нэрвэгдсэн районд туслалцаа үзүүлэхэд НҮБ бэлэн байгааг илэрхийлжээ.

 

      Киргизд айлчилаж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао цахилгаан утас илгээж, Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа болон Перугийн Засгийн газарт хандан Перугийн ард түмнийг чин сэтгэлээсээ халамжилж, чин үнэнчээр сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлжээ. Засгийн газрынхаа удирдлага дор Перугийн ард түмэн хүндрэл бэрхшээлийг ялан давж гэр орноо дахин байгуулж чадна гэдэгт итгэж байгаагаа тэрээр тэмдэглэсэн юм.

     НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-моон мэдэгдэлдээ газар хөдлөлтөд олон хүн эндэж бэртсэн явдалд сэтгэл эмзэглэж байна гээд эндэгсдийн ар гэрийхэнд гүн эмгэнэлээ илэрхийлжээ.

 

      ОХУ, Испани, Франц, Мексик, Бразил, Чили, Колумби, Эквадор, Боливи зэрэг орны удирдагчид мөн 16-ны өдөр Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиад эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн байна.

       Үүний зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэг ч Перугийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн районд авран туслах үйл ажиллагааг эхлүүлсэн байна. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\