Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Киргизийн нийслэл Бишкект ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан байна.
Хоёр орны төрийн тэргүүнүүд Хятад, Оросын харилцааг өндрөөр үнэлээд, Хятад, Оросын харилцаа түргэн хөгжиж, улс төрийн итгэлцэл тасралгүй эрчимжиж байна гэж санал нэгтэй тэмдэглэсэн байна. Хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ төвшинд ахиулахаар чармайна гэж хоёр тал харилцан илэрхийлжээ.
Дарга Хү Жиньтао цохон тэмдэглэхдээ, энэ оны сүүлийн хагас жилд Хятад, Орос хоёр тал доорхи 5 чиглэлд чармайх ёстой. Тухайлбал, нэгд, хоёр талын харилцаа тэрчлэн харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар цаг алдалгүй санал солилцох. Хоёрт, хоёр орны "Улсын жил"-ийн үйл ажиллагаанд нарийн хянамгай дүгнэлт хийх. Гуравд, нефтийн хоолойн байгуулалт болон байгалийн хийн төслийн хэлэлцээний үйл явцыг түргэтгэх. Дөрөвт, Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагааны дунд урт хугацааны төлөвлөгөө тогтоох. Тавд, хил дамнасан усны эх баялгийг хамгаалж, зүй зохистой ашиглах ажлаа эрчимжүүлж, эртхэн хэлэлцээр тохиролцох эдгээр болно.
Дарга Хү Жиньтаогийн эдгээр санлыг Ерөнхийлөгч Путин дэмжин сайшааж байгаагаа илэрхийлээд Орос, Хятадын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хоёр орны холбогдох талууд цаашид хэрэгжүүлж, Оросын алс дорнотын район болон Хятадын зүүн хойт нутгийн харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эрчим хүч, цахилгаан эрчим хүч зэрэг салбрын хамтын ажиллагааг ахулах хэрэгтэй байна гэж санал болгожээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|