НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 16-ны өдөр мэдэгдэл хийж, Иракт 14-ний өдөр гарсан авто машин дэлбэлсэн хэргүүдэд цочирдсоноо илэрхийлэн хатуу зэмлэн буруушааж байгаагаа мэдэгдэв.
Энэ халдлага нь Иракийн өнөөгийн шашны бүлгүүд хоорондын мөргөлдөөнийг цаашид гааруулсан хэрэг боллоо гэж мэдэгдэлд тэмдэглээд мөргөлдөөнөө нэн даруй эцэслүүлэхийг Иракийн холбогдох талуудад шаардсан байна.
Иракийн засгийн газар, ард түмний улс орноо сэргээн босгохын төлөөх хүчин чармайлтыг мэдэгдэлд дэмжиж, яриа хэлэлцээгээр эвлэрэл зохицлыг олохын хамт, улс төрийн өргөн хүрээний оролцоогоор улс орны эв санааны нэгдэл, энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлаа хангахыг Иракийн тал бүлгүүдэд хүсч байна гэж дахин нотолсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\
|