НҮБ-ын 16-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл, Перугийн өмнөд нутагт хүчтэй газар хөдөлж, 510 хүн нас барж, 1610 хүн шархадсан байна. Гамшгийн дараа олон улсын хамтын нийгэмлэг эмгэнэл илэрхийлжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хүмүүнлэгийн үйл хэрэг хариуцсан туслах хатагтай Маргарет Валструм хэлэхдээ, олон хүн эндэж шархадсанаас гадна, 400 байшин нурж, зарим газарт цахилгаан, холбоо ч тасалдсан байна. НҮБ дотоодоосоо Перугийн гамшигт нэрвэгдсэн районд туслах сая ам долларын хандивын мөнгө хуримтлуулаад байна гэжээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-мун мөн өдөр мэдэгдэл нийтэлж, НҮБ Перугийн Засгийн газартай нягт хэлхээ холбоотой ажиллаж шаардлагатай хүн хүч болон эд материалаар туслахад цаг ямагт бэлэн байна гэж тэмдэглэжээ.
Хятад улсын дарга Хү Жиньтао 16-ны өдөр Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиад цахилгаан утас илгээж, Хятадын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс, мөн хувиасаа Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа, Перугийн Засгийн газарт хандан перугийн ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж чин үнэнчээр санаа сэтгэлээ хуваалцаж байгаагаа мэдэгдэв.
Перугийн Засгийн газрын хүсэлтээр тусламж үзүүлэхэд АНУ цаг ямагт бэлэн байна гэж АНУ-ын Засгийн газар 16-ны өдөр илэрхийлжээ. Мөн өдөр Европын комисс ч Перугийн газар хөдөлсөн районд сая еврогийн хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэхээр шийджээ.
Үүнээс гадна ОХУ, Испани, Франц, Мексик, Бразили, Чили, Колумби, Эквадор, Боливи зэрэг орны удирдагчид мөн 16-ны өдөр Перугийн ерөнхийлөгч Алан Гарсияд цахилгаан утас илгээж эмгэнэл илэрхийлсэн байна.\ Гэрэлт орчуулж, Буян хянав\
|