ШХАБ-ын гишүүн орнуудын ОХУ-ын Челябинскд хийж байгаа терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургууль нь орон нутгийн цагаар 17-ны үдээс хойш үнэн бодитой сургууль хийсэн байна. Хятад улсын дарга Хү Жиньтао болон ШХАБ-ын бусад гишүүн орнуудын тэргүүн нар, Батлан хамгаалахын сайд нар хүрэлцэн очиж энэ сургуультай танилцасан байна.
Энэ бол ШХАБ байгуулагдснаас хойш тус байгууллагын бүх гишүүн орнуудын цэргийн анги оролцсан анхны нэгдсэн сургууль бөгөөд, олон орны төрийн тэргүүн нар газар дээр нь ирж сонирхосон анхны цэргийн сургууль юм байна. Уг сургууль нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамгаалалтын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, гишүүн орнуудын терроризм, хагалан бутаргаагч болон хэт даврагч хүчинд хамтаар цохилт өгч, шинэ заналхийлал шинэөрсөлдөөнийг хамтаар зохицуулах хүчин чадлыг дээшлүүлэн, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалх зорилготой. Сургууль нь гуравдах талд чиглэхгүй юм байна. \ Номин орчуулж, Цэцэн хянав\
|