
Хятад улсын дарга Хү Жинь тао 17-ны өдөр Оросын Челябинск хотод Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзаж, мөн өдөр болсон ШХАБ-ын терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургууль маш амжилттай болсон гэж хоёр тал санал нэгтэй үзсэн байна.
Мөн өдрийн эрт шиг үеэр ШХАБ-ын бүх гишүүн орны төрийн тэргүүн нар Челябинск хот орж, ШХАБ-ын терроризмын эсрэг хамтарсан цэргийн сургуулийг сонирхон үзсэн байна. Хятад улсын дарга Хү Жинь тао уг цэргийн сургууль өндөрлөсний дараа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж хэлэхдээ, энэ удаагийн цэргийн сургууль бүрэн дүүрэн амжилттай боллоо. Энэ нь ШХАБ-ын гишүүн орнуудын терроризмын эсрэг хамтаар тэмцэх хүчин чадлыг дээшлүүлсэн төдийгүй гишүүн орнуудын терроризмтэй эрс тэмцэх шийдвэр зоригийг ч харууллаа. Энэ удаагийн цэргийн сурууль нь ШХАБ-ын бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалах талаар нэн их үүрэг гүйцэтгэхийг ахиулах болно гэдэгт итгэж байна гэжээ. Хү Жинь тао хэлэхдээ, өнөө уламжлалын бус аюулгүйн хүчин зүйл мөн их хүчтэй байсаар. Терроризм нь дэлхийн энх тайван хөгжлийг ноцтой заналхийлж байгаа учраас терроризмд цохилт өгөх нь ШХАБ болон Хятад Орос хоёр орны чухал үүрэг хариуцлага юм гэжээ.

Владимир Путин хэлэхдээ, уг цэргийн сургууль нь Орос Хятад хоёр орны стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг харуулж, бүс нутгийн аюулгүй тогтвортой байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой болсон байна. ШХАБ-ын хүрээн дэх аюулгүйн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрснийг энэ нь харууллаа гэжээ.
Хоёр тал бас хоёр талын харилцаа болон хамтаар сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон байна. \Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав.\
|