Хятад улсын дарга Хү Жиньтао 18-ны өдөр Казахстаны ерөнхийлөгчийн ордонд ерөнхийлөгч Иурсултан Иазарбаевтай хэлэлцээ хийв. Хамтаар чармайж, хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг баттай түлхэн ахиулж, Хятад Казахстаны стратегийн түншийн харилцааны ерөнхий түвшнийг дээшлүүлж, хоёр орны хамтын хөгжлийг ахиулахыг хоёр тал зөвшөөрсөн байна.

Дарга Хү Жиньтао тэмдэглэхдээ, хоёр орон бүх талын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой. Үүнд, нэгд, дээд хэмжээний харилцаа холбоог эрчимжүүлж, хоёр орны холбогдох салбар хоорондын зөвшөлцөл яриа хэлцэлийг гүнзгийрүүлнэ. Хоёрт эдийн засаг худалдаа, зам харилцаа, эрчим хүч зэрэг салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөтгөнө. Гуравт, аюулгүйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, бүс нутгийн шинэ заналхийллал, өрсөлдөөн сорилтод үр ашигтай хандана. Дөрөвд, хоёр орны НҮБ, ШХАБ, Азийн Итгэлцэлийн яриа уулзалт зэрэг олон талт хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Тавд, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөх эдгээр болно гэжээ.
1 2
|