ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт 16-нд Киргисийн нийслэл Бишкект болов. Уг уулзалтад Хятад улсын дарга Хү Жиньтао бусад гишүүн орнуудын удирдагчдын хамт оролцсон бөгөөд "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны гэрээ" зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурсан байна. Уг уулзалт амжилттай болсныг Орос, Латвын олон салбарынхан өндрөөр үнэлж байна.
Оросын нэгдэл намын вэб сайтад төрийн думын тусгаар улсуудын холбооны ажил хариуцсан хорооны дарга Андрей Кокошины уг уулзалтын тухай тайлбарыг нийтэлж, уг уулзалтаар дамжин ШХАБ-ын төв Азийн орнуудын асуудлыг зохицуулахад гүйцэтгэж байгаа үүрэг хариуцлага болон ач холбогдол улам эрчимжиж, ШХАБ-ын хүрээн дэх олон салбарын хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрлээ гэж тэмдэглэжээ.
Оросын "Времи Новостей" сонин 17-нд өгүүлэл нийтэлж, ШХАБ-ын Бишкекийн уулзалт амжилттай боллоо. Хуралд оролцсон орнууд терроризмтэй тэмцэх, мансууруулах бодис наймаалах зэрэг асуудлыг бүтээлчээр авч хэлэлцэж, улс орнуудын эдийн засгийн даяаршиллын банк санхүүгийн үндэс суурийг үр ашигтай бэхжүүлэв гэж тэмдэглэжээ.
Латвын зарим сонин 17-нд өгүүлэл нийтэлж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг нааштай үнэлж, уг уулзалт нь бүс нутгийн аюулгүй байдал болон эрчим хүчний хамтын ажиллагааг ахиулж, "ШХАБ-ын гишүүн орнуудын урт хугацааны сайн хөршийн найрамдал хамтын ажиллагааны гэрээ" нь тус бүс нутаг цаашлаад дэлхийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, найдамдалд идэвхтэй үр нөлөө үзүүлэх болно гэж тэмдэглэжээ./Э.Цогзолмаа орчуулж, Баясгалан хянав/
|