• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-08-21 16:22:19    
Иракийн асуудлаар НҮБ нэн чухал үүрэг гүйцэтгэхийг Франц Ирак улсууд уриалжээ

Хятадын Олон Улсын Радио

     Иракийн ерөнхийлөгч Жалал Талабани болон Иракт айлчилж хүрсэн Францын гадаад харилцааны сайд Бернард Коучнер 20-ны өдөр Багдадад уулзалт хийж, Иракийн асуудлаар НҮБ нэн чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж хоёр тал илэрхийлсэн байна.

     Уулзалтын дараа хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Иракийн асуудлаар НҮБ-ын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг эрчимжүүлэх нь Иракт тустай юм гэж Талабани илэрхийлжээ. Коучерийн айлчлал нь хоёр орны харилцааг ахиулахад ашигтай, Францтай хамгийн сайн харилцаа байгуулахад Ирак бэлэн байна гэж тэрээр бас хэлсэн байна.

     Коучер хэлэхдээ, Иракийн дотоодын шашны мөргөлдөөн бол уучлахын аргагүй явдал юм. Иракийн дотоодын хүчирхийллийн ажиллагаанд цохилт өгөх талд үүрэг гүйцэтгэхээр Франц бэлтгэж байна. Иракийн ирээдүйн ардчилал энх тайванг тогтоох үйл ажиллагаа нь НҮБ-ын холбогдох тогтоолын хүрээнд явагдах ёстой юм гэжээ.\Уртнасан орчуулж, Э.Цогзолмаа хянав\