Америкийн ерөнхийлөгч Буш 8-р сарын 28-ны өдөр хэлэхдээ, хэрвээ өнөө Америк Иракаас цэргээ гаргавал, Дундад дорнодын бүс нутаг хэт даврагч хүчинд эзлэгдэж, Америкийн үндэсний аюулгүй байдал заналхийлалд учирах болно гэжээ.
Мөн өдөр Невада муж улсын Рено хотод Америкийн цэргээс халагдагсадын нийгэмлэгийн хийлгэсэн хурал дээр Буш хэлэхдээ, Америкийн дэмжлэг хамгийн хэрэгтэй байгаа үед Америк Иракийг хаяанд нь хаяхгүй гэжээ. Тэрээр бас цохон тэмдэглэхдээ, "Аль-Кайда" бүлэглэл, Иран болон бусад тогтоворгүй хүчнийг ялахын хамгийн чухал, хамгийн шууд арга хэлбэр нь даруй Иракийн дайнд ялах явдал болно гэжээ.
Буш хэлсэн үгэндээ бас Хамас болон Ливаны Хезболлах нам зэрэг хэт даврагч бүлэглэлийг дэмжлээ гэж Ираныг зэмлэн, Иран бол "дэлхий дээр терроризмийг дэмжигч гол орон мөн" гэжээ. /Ч.Гантөмөр орчуулж, Баатар хянав /
|