БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордны хэвлэлийн төлөөлөгч Чеон Хо-сеон 28-ны өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, БНСУ-ын засгийн газрын төлөөлөгчид мөн өдөр Афганистаны Газни мужид барьцаалагдсан хүний асуудлаар Талибаны зэвсэгт хүчинтэй шууд хэлэлцээ хийж, Талибаны зэвсэгт хүчин хориотой байгаа БНСУ-ын барьцаалагдсан 19 хүнийг аль болох эртхэн суллан тавихыг зөвшөөрөв гэжээ.
Өөр мэдээнд тэмдэглснээр, БНСУ-ын Ерөнхийлөгч Рох Моо-хён мөн өдөр үг хэлж, Талибаны зэвсэгт хүчинтэй барьцаалагдсан хүнийг суллах асуудал дээр хэлэлцээ тохиролцон явдалд баярлаж байгаагаа илэрхийлж, барьцаалагдсан хүмүүс эх орондоо аюулгүй буцахад нь үргэлжлэн хүчин чармайлт гаргахыг засгийн газрын холбогдох салбарт найдсан байна. Мөн 28-ны өдөр, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-моон, БНСУ-ын барьцаалагдсан хүнийг суллахыг Талибан зөвшөөрсөн тухай мэдээлэлийг сайшааж байгаагаа илэрхийлсэн бөгөөд Афганистан, БНСУ-ын засгийн газар хийгээд НҮБ-ын Афганистанд тусламж үзүүлэгчидийн барьцаалалгдсан хүнийг суллахад гаргасан чармайлтыг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм байна.\Алтаннавч орчуулж Пэрлаймаа хянав\
|