Иракт айлчлал хийж байгаа Америкийн Ерөнхийлөгч Ж.Буш, Иракийн аюулгүй байдал үргэлжлэн сайжрахад хүрвэл Иракт байрлах Америкийн хэсэг цэргийг гаргаж мэднэ гэж 3-ны өдөр илэрхийлжээ.
Сунитын бүлэг төвлөрөн суугаа Анбар мужийн аюулгүй байдал сайжирч байна. Хэрэв бүх Иракийн аюулгүй байдал бүгд ийм байдалтай болоход хүрвэл Иракт байрлах Америкийн цэргийн тоог хорогдуулсан ч Иракийн нийгмийн дэг журам энэ түвшинд байж мэднэ гэж Иракт байрлах Америкийн цэргийн дээд командлагч Давид Петраеус болон Америкаас Иракт суух элчин сайд Риан Кроскер мөн өдөр надад хэлсэн гэж Буш мэдэгдэв.
Буш 3-ны өдөр Иракийн Анбар муж дахь Америкийн Агаарын цэргийн нэг баазад гэнэтээр хүрч, Иракт түр айлчлал хийжээ. /Урангоо орчуулж, Баатар хянав/
|