• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-05 16:14:54    
Хятад Орос "Хамтын ажиллагаа-2007"терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургууль хийв

Синьхуа Агентлаг

     Хятад Орос хоёр ороны "Хамтын ажиллагаа-2007" терроризмийн эсрэг цэргийн нэгдсэн сургууль 4-ний өдөр Москвад нээлтийн ёслолоо хийлээ. Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн армийн командлагч У Шуанжань болон Оросын Дотоод хэргийн яамны сайд Рашид Нургалиев уг ёслолд оролцсон байна.

     У Шанжань нээлтийн ёслол дээр хэлэхдээ, өнөө терроризмийн үйл ажллагаа нь өдөр ирэх тутам олон улсын хандлагатай болж, дэлхийн тогтвортой байдал, энх тайванд заналхийлал болж, дэлхийн ард түмний нийтийн гамшиг болсон байна. Ийм учраас Хятад Орос терроризмийн эсрэг нэгдсэн цэргийн сургууль хийх их шаардлагатай юм. Цэргийн сургууль нь бусад оронд чиглэхгүй, гуравдахь оронд заналхийлал болохгүй юм гэжээ.

     Нургалиев хэлэхдээ, энэ удаагийн цэргийн сугуулийн зорилго нь Орос Хятадын хоёр талын итгэлцэлийг нэмэгдүүлж, хоёр орны дотоодыг хамгаалах хүчний терроризмтэй тэмцэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийг төлөө юм гэжээ. Баатар орчуулж,Урангоо хянав.