• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-05 10:01:21    
Дарга Хү Жиньтао Австралийн амбан захирагчтай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Австралид төрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Хү Жиньтао 4-ний орой Канберрад Австралийн амбан захирагч Мичаел Жеферитай уулзаж, Хятад Австралийн харилцааны ирээдүйд Хятад улс итгэл төгөс байна гэж илэрхийлжээ.

      Дарга Хү Жиньтао уулзалтын үеэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад Австралийн харилцаа сайн сайхан хөгжиж, нийгмийн адил бус байгуулалтай улс орон хооронд найрсгаар харилцаж, харилцан ашигтай хамтран ажиллахын үлгэр жишээ болсон байна гэжээ. Хятад Австралийн тал бүрийн хамтын ажиллагааны харилцааг гүнзгийрүүлэх нь хоёр орны урт хугацааны стратегийн ашиг сонирхолд нийцнэ. Австралийн талтай хамтаар яриа хэлэлцэлээ эрчимжүүлж, итгэлцэлээ нэмэгдүүлэн, хоёр орны харилцааг шинэ шатанд ахиулахад Хятадын тал бэлэн байна гэж тэрээр бас илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Урангоо хянав.\