Хятад улсын дарга Хү Жиньтао 5-ны үдээш хойш Сиднейд хүрэлцэн очиж, Австралид хийж байгаа төрийн айлчлалаа үргэлжлүүлж, тэнд болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 15-р бага хуралд оролцох болно.
Сиднейд айчлах хугацаанд Хү Жиньтао ерөнхий сайд Жон Ховардтай хэлэлцээ хийнэ. Дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус бага хурал, удирдагчид болон АПЕК-ийн төлөөлөгчдийн яриа уулзалт, АПЕК-ийн аралжаа худалдааны дээд хэмжээний хурал зэрэг арга хэмжээнд оролцно. Хү Жиньтао Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны үйл явц, цаг уурын өөрчлөлт хувиралт, дэлхий болон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн явц дахь тулгамдсан асуудлаарх Хятадын талын байр суурь, зорилтыг тодорхойлно. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|