Италийн алдарт цээл хоолойтой дуучин Лучиано Паваротти 6-ны үүрийн 5 цаг өнгөрч байхад өөрийн нутаг Моденад 71 настайдаа нас баржээ.
Павароттигийн менежер Терри Робсон мөн өдөр мэдэгдэл нийтэлж хэлэхдээ, урлагийн энэ их мастер өвчин эмгэгтэй урт хугацаанд цөхөрөлгүй тэмцэл хийж, эцсийн мөчийг хүртэл их өөдрөг сэтгэлтэй амьдарч байсан юм гэжээ. /Баатар орчуулж, Цэцэн хянав /
|