• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-06 16:45:25    
Дарга Хү Жиньтао Австралийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 6-ны өдөр Сиднейд Австралийн Ерөнхий сайд Жон Ховардтай хэлэлцээ хийв. Хоёр тал хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх, харилцан сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.

     Хэлэлцээний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хоёр орны удирдагчид хэлэлцээний үр дүнг танилцуулж, хоёр орны харилцааны хөгжилд сэтгэл ханамжтай байгаагаа санал нэгтэй илэрхийлэв.

     Хэлэлцээний дараа, хоёр орны удирдагчид эдийн засаг худалдаа, хууль зүй, эрчим хүч, нөөц баялаг зэрэг салбарын хамтын ажиллагааны олон хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолд оролцов. Хоёр орон мөн цаг уурын өөрчлөгдөж байгаа болон эрчим хүчний асуудалтай холбогдуулан Хятад, Австралийн хамтарсан мэдэгдэл нийтэлсэн байна. /Урангоо орчууллж, Цэцэн хянав/