Бараа бүтээгдэхүүний яс чанар, хүнсний аюулгүйн түвшинг дээшлүүлэх нь Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгач буй нийтлэг асуудал мөн. Холбогдох талуудтай хамтаар чармайж чанарын шалгалтын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, эдийн засаг худалдааны харилцан ашигтай харилцааг гүнзгийрүүлэх талаар хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Сүүлийн нэг жилийн турш, дэлхийн зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл Хятадын бараа бүтээгдэхүүний яс чанар, хүнсний бүтээгдэхүүний аюулгүйн асуудлаар эргэлзээ төрүүлэхүйц мэдээллүүд нийтэлсэн юм. Энэ асуудалд чиглүүлэн дарга Хү Жиньтао Австралийн Ерөнхий сайдтай хэлэлцээ хийсний дараа хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хариулт өгсөн байна. /Урангоо орчуулж, Цэцэн хянав/
|