АПЕК-ийн сайдын хэмжээний 19-р бага хурал 6-ны өдөр Сиднейд өндөрлөв. Хурал нь хамтарсан мэдэгдэл нийтэлж, Дохагийн уулзалт хэлэлцээний үйл явцыг түлхэн ахиулж, худалдаа болон эдийн засгийн өөрчлөлтийг түргэтгэхээр дамжуулан бүс нутгийн интеграцчиллын байгуулалтыг бэхжүүлж, Ази Номхон далайн бүс нутгийн хүн төрөлхтний аюулгүйн баталгааны ажлыг чангатгах, АПЕК-ийн өөрчлөлтийн ажлыг цаашид гүнзгийрүүлэхийг уриалсан байна.
Хятадын Гадаад хэргийн сайд Янь Жэчи болон Худалдааны сайд Бө Шилай хурал дээр үг хэлж, хурлын гол хэлэлцэх сэдвийн талаар Хятадын талын байр суурийг илэрхийлсэн байна.
АПЕК-ийн сайдын хэмжээний хурал 5-ны өдрөөс Сиднейд эхэлсэн юм. /Баатар орчуулж, Цэцэн хянав /
|