Хоёр хоногийн хугацаатай АПЕК-ийн гишүүн орнуудын үйлдвэр худалдааны удирдагчдын дээд хэмжээний хурал 6-ны өдөр Австралийн Сидней хотод эхлэв. Хуралд оролцогсод цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, Дохагийн уулзалт хэлэлцээ, хүн хүчний нөөц болон Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн ирээдүй зэрэг асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцсон бөгөөд холбогдох арга хэмжээний талаар судлан хэлэлцсэн байна.
21 цогцын үйлдвэр худалдааны салбарын удирдагч, эдийн засагчид, нэрт эрдэмтэд 400 гаруй хүн хуралд оролцсон байна. /Баатар орчуулж, Цэцэн хянав /
|