• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-06 17:18:07    
Хү Жиньтао цаг уурын өөрчлөлтийн асудлаар Хятадын байр суурийг тодорхойлжээ

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 6-нд Австралийн Сиднейд цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хятадын байр суурийг тодорхойлсон байна. Тэрээр хэлэхдээ, улс түмэнтэй харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, манай гаригийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад цаашид нааштай хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

     Хү Жиньтао АПЕК-ийн худалдааны дээд хэмжээний хуралд лекц унших үедээ ингэж хэлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс хариуцлагатай байр суурь баримталсаар байгаа. Хятадын засгийн газар цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үндэсний төсөл боловсруулан тогтоож, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний бүтцийг сайжруулах, эклогийн хамгаалалтыг эрчимжүүлэх, хүн амын нэмэгдлийг сааруулах, эрх зүйн байгуулалтаа ахиулах зэрэг арга хэмжээнүүд авсан байна. Байгууллага нэгжийн дотоодын үйлвэрлэлийн нийт бүтээгдэхүүний эрчим хүчний зарцуулалтыг 2010 онд 2005 оныхоос 20 орчим хувиар багасгаж, гол бохирдол бодис ялгаруулах нийт хэмжээг 10 хувиар багасгах, ойн бүрхэвчийг 18 хувь байснаас нь 20 хувьд хүртэл нэмэгдүүлэх зорилтууд тогтоов гэжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /