Хятад улсын дарга Хү Жиньтао АПЕК-ын арилжаа худалдааны дээд хэмжээний хурал дээр "бүх талын хамтын ажиллагааг ахиулж, тогтвортой хөгжлийг бататгая" сэдэвт лекц уншиж, дэлхийн болон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд гарч байгаа онцгой асуудлуудаар Хятадын талын байр суурийг тодорхойлсон байна.
Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн тогтвортой хөгжлийн ирээдүйг хамтаар бүтээн байгуулах талаар Хү Жиньтао 5 санал дэвшүүлсэн байна. Тухайлбал: дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах, олон талт худалдааны эрүүл тогтолцоо тогтоох, эрчим хүчийг тогтвортой нөөцөөр хангах, байгалийн аятай орчин ахуйг хэвээр хадгалах, шинжлэх ухаан техникийн шинэ санаачилгыг дэмжих, гэгээрэл боловсролыг хөгжүүлэх зэрэг болно. /Баясгалан орчуулж Баатар хянав/
|