АПЕК-ын Худалдааны дээд хэмжээний хурал 6-ны өдөр Австралийн Сиднейн дуурийн театрт боллоо. АПЕК-ын гишүүдийн удирдагчид болон үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтнүүд худалдлаа, эдийн засгийн интеграцчилал, цаг уурын өөрчлөлт зэрэг асуудлаар өргөн хүрээнд яриа уулзалт хийжээ. Хятад улсын дарга Хү Жиньтао АПЕК-ын Худалдааны дээд хэмжээний хурал дээр "бүх талын хамтын ажиллагаагаа ахиулж, тогтвортой хөгжлийг баталгаажуулъя" гарчигтай лекц уншиж, дэлхий болон Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хөгжилд гарч байгаа хурц асуудлаар Хятадын байр суурийг тодорхойлсон байна.
Ази Номхон далайн бүс нутаг болон дэлхийн тогтвортой хөгжлийн ирээдүйг хамтаар байгуулах талаар Хү Жиньтао 5 санал дэвшүүлсэн байна. Цаг уурын өөрчлөлтийн асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс хариуцлагатай байр суурь баримталсаар байгаа. Хятадын засгийн газар цаг уурын өөрчлөлтийг зохицуулах үндэсний төсөл боловсруулан нийтэлж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний бүтцийг сайжруулах, экологийн хамгаалалтыг эрчимжүүлэх, хүн амын нэмэгдлийг сааруулах, эрх зүйн байгуулалтаа ахиулах зэрэг арга хэмжээнүүд авсан байна гэжээ.
Бүтээгдэхүүний чанар аюулгүйн асуудлаар Хү Жиньтао хэлэхдээ, Хятад улс экспортын барааны чанар, аюулгүй байдлыг дээд хэмжээнд чухалд үздэг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэх, тээвэрлэх, импорт экспорт зэрэг салбарын хууль тогтоомж, хууль хэрэгжүүлэх, хяналт тавих, удирдах зэрэг асуудлаар Хятад улс маш хариуцлагатай бодлого баримтлан, нухцтай хүчин чармайлт гаргаж, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг баталгаажуулсан. Талуудын хамт бүтээгдэхүүний чанар, аюулгүйн салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөж, харилцаа, хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, олон улсын худалдааны бараа бүтээгдэхүүний чанар аюулгүйн түвшинг дээшлүүлэхэд Хятад улс бэлэн байна гэжээ. /Баясгалан орчуулж, Цэцэн хянав /
|