• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-06 18:00:22    
АПЕК-ын хурал өндөрлөлөө

Хятадын Олон Улсын Радио

     Ази Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын сайдын хэмжээний 19-р бага хурал 6-нд Сиднейд өндөрлөлөө. Хурлаас хамтарсан мэдэгдэл нийтэлж, Дохагийн хэлэлцээний үйл явцыг ахиулж, худалдаа эдийн засгийн өөрчлөлтөөр бүс нутгийн интеграцлалын байгуулалтыг түргэтгэж, Ази Номхон далайн бүс нутгийн хүн төрөлхтний аюулгүй байдлыг баталгаажуулах ажлыг эрчимжүүлж, Ази Номхон далайн бүс нутгйн эдийн засаг хамтын ажиллагааны байгууллагын байгууламжийн өөрчлөлтийн ажлыг цаашид гүнзгийрүүлэхийг уриалсан байна.

     Дэлхийн худалдааны байгууллага болон олон талт худалдааны тогтолцоог дэмжихийг мэдэгдэлд дахин нотолсон бөгөөд удирдагчид дэлхийн худаллдааны байгууллагын Дохагийн хэлэлцээнд холбогдуулан байр суурь нэгтэй мэдэгдэл нийтэлж, Дохагийн хэлэлцээ бодитой ахицтай болохыг ахиулахыг санал болгосон байна.

     Хүн төрөлхтний аюулгүй байдалд чиглүүлэн, бүх талаар эрсдэлийг удирдах хэвчээнд хил давсан заналхийллыг аргацааж, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өнөөгийн хүнсний аюулгүйн шалгуурыг дээшлүүлж, бүс нутгийн хүн амын эрүүл энх, аюулгүй байдлыг баталгаажуулахыг хуралд оролцогчид санал нэгтэй зөвшөрчээ. /Баясгалан орчуулж Пэрлаймаа хянав/