Афганистанд байрлаж байгаа гадаадын цэргийн анги 6-ны өдөр сонсгол мэдээ нийтэлж тэмдэглэхдээ, өнгөрөгч хоёр хоногт Афганистаны нутагт гарсан олон удаагийн хүчирхийллийн дайралтад, НАТО-гийн хоёр дайчныг багтаасан 60 гаруй хүн үрэгдсэн гэжээ.
Афганистанд байрлах НАТО-гийн Олон улсын аюулгүй байдлыг дэмжих цэргийн ангийн тайланд тэмдэглэхдээ, Афганистаны өмнөд нутагт 6-ны өдөр замын хажуу дахь тэсрэх бодисын дэлбэрэлт хоёр удаа болж, НАТО-гийн хоёр цэрэг үрэгдэж, олон хүн шархдсан байна гэжээ. Америк тэргүүтэй Афганистанд байрлах холбоотны хүчин хэлэхдээ, Афганистаны аюулгүйн цэргийн анги хийгээд холбоотны хүчин 5, 6-ны өдрүүдэд Афганистаны өмнөд нутгийн Кандахар мужид Талибаны зэвсэгт хүчнийг нэг удаад 20 гаруй хүн бас нэг удаад 40 гаруй хүн устгасан гэжээ. \Алтаннавч орчуулж, Урангоо хянав.\
|