• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-07 16:33:22    
Хү Жиньтао Но Му Хёнтэй уулзав

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Сиднейд БНСУ-ын Ерөнхийлөгч Но Му Хёнтай уулзав.

     Хү Жиньтао хэлэхдээ, энэ он бол Хятад, БНСУ-ын дипломат харилцаа тогтоосны 15 жилийн ой, мөн хоёр орны солилцооны жил юм. Энэ ач холбогдолтой жилд хоёр орны харилцаа мөн шинэ ахиц хийсэн байна. Өндөр дээд хэмжээний харилцан айлчлал нь хоёр орны бүх салбарын харилцаа хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны худалдаа шинэ амжилт тогтоох боломжтой байна. Хоёр тал бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт нягт ойлголцол, зохицуулалттай байна гэжээ.

     Сүүлийн жилүүдэд БНСУ, Хятадын харилцаа түргэн хөгжиж, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаа чухал үр дүнд хүрлээ. БНСУ-тай тогтоосон харилцаагаа Хятадын засгийн газар чухалд үзэж, хоёр талын бүх салбарын хамтын ажиллагааны төлөө зүтгэж байгааг БНСУ-ын тал маш сайшааж байгаа бөгөөд хоёр орны хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө үргэлжлэн чармайх болно гэж Но Му Хён хэлсэн байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\