Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Сиднейд Австралийн лейборист намын удирдагч Кевин Рүддтай уулзав. Хятадын тал стратегийн өндөрлөг болон алсын хараагаар Хятад Австралийн харилцаанд хандаж байна. Австралийн олон салбарынхантай хамтаар, Хятад Австралын хамтын ажиллагааг тасралтгүй шинэ түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Австралийн лейборист намын Хятадад хэрэгжүүлж байгаа найрсаг бодлогыг Хү Жиньтао сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр хэлэхдээ, Хятад Австралийн харилцааг хөгжүүлэх талаар лейборист намын гаргасан түүхт чанартай хувь нэмрийг Хятадын тал мартахгүй, лейборист нам нь хоёр орны харилцааг бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд өнгөрсөн жилүүдийн адил дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Кевин Рүдд хэлэхдээ, лейборист нам нь хоёр орны харилцааны алс хэтийн хөгжлийг ахиулж, хоёр орны эдийн засаг, нөөц эрчим хүч, боловсрол, соёл, олимпийн наадам зохион явуулах зэрэг салбарт бүх талаар гүнзгий хамтын ажиллагааг өрнүүлэхэд үргэлжлэн зүтгэл гаргах болно. Хоёр орны харилцаа лавтай нэн сайн хэтийн төлөвтэй байх болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Буян хянав\
|