• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-07 17:26:33    
Дарга Хү Жиньтао БНСУ, Перу болон Папуа Шинэ Гвиней зэрэг орны удирдагчидтай тус тус уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 7-ны өдөр Сиднейд Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан ёсны бус 15-р хуралд оролцож байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Но Мо Хён, Перугийн Ерөнхийлөгч Алан Гарсиа Перез болон Папуа Шинэ Гвинейн Ерөнхий сайд Мичаел Сомаре нартай тус тус уулзсан байна.

     Ерөнхийлөгч Но Мо Хёнтой уулзах үед дарга Хү Жиньтао хэлэхдээ, олон талын хамтын чармайлт дор, зургаан талын хэлэлцээ нь нааштай үр дүнд хүрч, дараагийн шатны ажилд сайн суурь тавьсан байна. БНСУ-ыг багтаасан холбогдох талуудтай хамтаар зургаан талын хэлэлцээг тогтвортой ахиулж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг эртхэн хэрэгжүүлж, Солонгосын хойг болон зүүн хойд Азийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

     Үүнээс гадна, дарга Хү Жиньтао мөн өдөр Сиднейд Австралийн лейборист намын удирдагч Кевин Рүддтай уулзсан байна. Хятадын тал стратегийн өндөрлөг болон алсын хараагаар Хятад Австралийн харилцаанд хандах болно, Авсралиийн олон салбарынхантай хамтаар, Хятад Австралийн хамтын ажиллагааг тасралтгүй шинэ түвшинд хүргэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.\Алтаннавч орчуулж, Урангоо хянав.\