• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-08 16:51:10    
АПЕК-ийн удирдагчид болон үйлдвэр худалдааны лавлах зөвлөлийн төлөөлөгч нарын яриа хэлцэл Сиднейд боллоо

CRI

    АПЕК-ийн удирдагчид 8-ны үдээс өмнө Австралийн Сиднейд уг байгууллагын үйлдвэр худалдааны лавлах зөвлөлийн төлөөлөгч нарын яриа хэлцэл хийсэн байна. Яриа хэлцлийн агуулга нь голдуу эрчим хүчний аюулгүй байдал, цаг агаарын хувьрал, ДХБ-ын хэлэлцээ болон хөрөнгө оруулалт зэргийг хамарсан байна.

    Хуралд оролцсон үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгч хэлэхдээ, эрчим хүчний аюулгүй байдлын талаархи тодорхой бодлого боловсруулан гаргаж, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх шинэ техникийг нээн хөгжүүлж, цаг агаарын хувьралтын өрсөлдөөнд хандахыг АПЕК-ийн бүх гишүүдэд хүсч байна гэжээ.

    Хүчээ нэгтгэн, ДХБ-ын Дохагийн уулзалтын хэлэлцээний мухардмал байдлыг арилгаж, Дохагийн хэлэлцээний ахицанд хүрэхийг үнэнхүү батлах хэрэтгтэй гэж хуралд оролцсон төлөөлөгч нар олон гишүүн орны удирдагчид хандан уриалсан байна.

    Зөвлөлийн төлөөлөгч нар мөн бүс нутгийн худалдаанд тус дөхөм үзүүлэх болон хөрөнгө оруулалтыг чөлөөтэй болгож түүнд тус дөхөм үзүүлэх талаар бодитой санал дэвшүүлсэн байна. \Номин орчуулж, Буян хянав\