Америкийн ерөнхийлөгч Жорж Буш, Австралийн ерөнхий сайд Винстон Ховард, Японы ерөнхий сайд Абе Шинзо 8-ны өдөр Австралийн Сиднейд анхдагч удаагаа гурван орны тэргүүн нарын стратегийн яриа хэлцэл хийж, Солонгосын цөмийн асуудал зэрэг сэдвээр ярилцсан байна.
Мөн өдөр нь хуралдсан АПЕК-ын удирдагчдын албан ёсны бус 15-р хурлын нээлтийн ёслол болохоос өмнөхөн дээрх гурван орны удирдагч өглөөний зоогт хамт орж, гурван орны удирдагчийн анхдагч стратегийн яриа хэлцэл хийсэн байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райс, Америкийн худалдааны төлөөлөгч Шваб, Австралийн гадаад харилцааны яамны сайд Довнер зэрэг өндөр тушаалын албаны хүн ч уг хуралд оролцсон байна. \Номин орчуулж Пэрлаймаа хянав\
|