• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-09 16:30:45    
Дарга Хү Жиньтао Японы Ерөнхий сайд Абе Шинзотай уулзав

Хятадын Олон Улсын Радио

      Хятад улсын дарга Хү Жиньтао 8-ны өдөр АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус хурлын арга хэмжээнд оролцож байгаа үеэр Японы Ерөнхий сайд Абе Шинзотай уулзаж, хоёр тал Хятад Японы харилцаа зэрэг харилцан сонирхож байгаа асуудлаар санал бодлоо солилцсон байна.

    Дарга Хү Жиньтао хэлэхдээ, өнөө, Хятад Японы харилцаанд ерөнхийдөө сайжран хөгжиж байгаа сайн байдал гарч байна, хоёр орны харилцааны сайн хандлагын хоёт тал үргэлжлэн хэвээр байлгаж, хоёр орны харилцааг эрүүл саруул бөгөөд тогтвортойгоор хөгжихөд тус дөхөм үзүүлэх ёстой гэжээ.

    Дарга Хү Жиньтаогийн хоёр орны харилцааны талаар хийсэн үнэлгээг Абе Шинзо сайшаасан байна. Тэрээр хэлэхдээ, өнөө хоёр орны олон салбар дахь харилцаа хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байгаа бөгөөд, хоёр талын сэргийлэх хамгаалалтын салбар дахь харилцаа хамтын ажиллагаа нааштай амжилтад хүрсэн нь чухал ач холбогдлоо өгсөн байна гэжээ.

    Хоёр тал мөн Солонгосын хойгийн цөмийн асуудал зэрэг талаар санал бодлоо солилцсон байна.\Алтаннавч орчуулж Номин хянав\