• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-09 16:32:08    
Хү Жиньтао Австральд хийсэн айлчлалаа өндөрлүүлээд эх орондоо буцав

Хятадын Олон Улсын Радио

    Хятад улсын дарга Хү Жиньтао Австральд хийсэн төрийн айлчлалаа амжилттай өндөрлүүлээд, Сиднейд болсон АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 15-р бага хуралд оролцсоны дараа, эх орондоо буцхаар 9-ний үдийн хойно Сиднейгээс тусгай онгоцоор мордлоо.

    АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 15-р бага хурал дээр, Хү Жиньтао цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, Дохагийн уулзалт хэлэлцээ, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал зэрэг асуудлаар үг хэлсэн байна.

    Цаг уурын өөрчлөлтийг зохицуулах талаар, Хү Жиньтао дөрвөн зүйл санал дэвшүүлэв, тухайлбал, хөгжсөн орнууд болон хөгжиж байгаа орнууд хамтаар хандах, Тогтвортой хөгжлийг баримтлах, "НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн тхай конвенц" хийгээд "Киодогийн протокол"ын гол болох байр суурийг хамгаалах, Шинжлэх ухаан техникийн шинийг үүдэн бүтээхийг баримтлах зэрэг болно.

    Дохагийн уулзалт хэлэлцээний талаар Хү Жиньтао хэлэхдээ, олон талт худалдааны шудрага, нээлттэй, зүй зохистой, гадуурхалгүй тогтолцоо тогтоохор Хятад улс хүчин чармайлт гаргасаар байна. Бусад гишүүдтэй хамтаар Дохагийн уулзалт хэлэлцээг тал бүрийн, тэнцвэртэй үр дүнд хүргэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

    Бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын талаар Хү Жиньтао хэлэхдээ, Ази, Номхон далайн бүс нутгийн олон янзийн шинж чанарыг харгалзан, АПЕК нь адил бус давхарга, адил бус цар хүрээнд олон зам сувгаар бүс нутгийн эдийн засгийн интеграцчилалийг нэн сайн нэн түргэн хөгжүүлэх ёстой гэжээ.

    Бага хуралын хугацаанд, Хү Жиньтао уг бага хуралд оролцсон Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш, Оросын Ерөнхийлөгч Владимир Пүтин, Японы Ерөнхий сайд Абе Шиньзо зэрэг бусад гишүүдийн удирдах хүмүүстэй уулзсан бөгөөд удирдах хүмүүс хийгээд АПЕК-ийн үйлдвэр худалдааны зөвлөх зөвлөлийн төлөөлөгчидийн яриа хэлэлцээ, АПЕК-ийн Худалдааны дээд хэмжээний бага хурал зэрэг ажиллагаанд оролцсон байна.\Алтаннавч орчуулж, Цэцэн хянав\