• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-09 16:37:05    
Дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчидын албан ёсны бус хурлын 2 дохь шатны хурал дээр үг хэлэв

Хятадын Олон Улсын Радио

    АПЕК-ийн удирдагчдын 15-р албан ёсны бус бага хурлын 2 дохь шатны хурал 9-ний өдөр Австралийн Сиднейд явагдсан байна. Хятад улсын дарга Хү Жиньтао уг хуралд оролцсон бөгөөд Дохагийн уулзалтын хэлэлцээ, бүс нутгийн эдийн засгийн интеграцчилал зэрэг тусгай сэдвээр үг хэлсэн байна.

    Дохагийн чуулга уулзалтын хэлэлцээний тухай дарга Хү Жиньтао заахдаа, шудрага, нээлттэй, зүй зохистой, гадуурхалгүй олон талт худалдааны тогтолцоо нь бүхүйл улс орон, онцгойлон хөгжиж байгаа улс орнуудын эдийн засгаа хөгжүүлэхэд маш чухал юм. Бусад гишүүн оруудтай хамтаар Дохагийн уулзалтын хэлэлцээг тал бүрийн, тэнцвэртэй амжитад хүргэхийг ахиулахад Хятад улс бэлэн байна гэжээ.

    Бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллын талаар Дарга Хү Жиньтао заахдаа, Ази Номхон-далайн бүс нутгийн олон талт чанарыг харгалзан, АПЕК нь адил бус давхарга, адил бус цар хүрээнд олон зам сувгаар бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг нэн сайн нэн түргэн хөгжүүлэх ёстой. Талуудтай хамтаар чармайж, Ази Номхон-далайн бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг цааш ахиулахын зэрэгцээ Ази Номхон-далайн чөлөөт худалдааны бүсийн хэтийн төлвийн асуудлыг багтаасан холбогдох асуудлыг судлан хэлэлцэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ. /Хүчит орчуулж, Номин хянав/