Японы ерөнхий сайд Абе Шинзо 12-ны өдөр Токиод ерөнхий сайдын ордондоо сэтгүүлчидтэй уулзаж, ерөнхий сайдын тушаалаасаа огцорсоноо мэдэгдэлээ.
Либераль Ардчилсан Нам 7-р сард болсон дээд танхимын сунгуульд ялагдсан боловч өөрчлөлтийг үргэлжлүүлэхийн төлөө би өөрийн үүрэг хариуцлагаа баримталсаар ирсэн юм. Өөрчлөлтийг тууштай явуулахын төлөө сайд нарын танхимдаа өөрчлөлт оруулсан боловч иргэдийн итгэлийг олж бодлогоо хэрэгжүүүлж чадахгүй байна. иймээс тушаалаасаа огцорохоор шийдсэн юм гэж тэрээр хэлсэн байна.
Мөн 12-ны өдөр Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Жян Юй сэтгүүлчийн асуултад хариулж хэлэхдээ, Абе Шинзо тушаалаасаа огцорох нь Японы дотоод үйл хэрэг болно. Сүүлийн жилүүдэд Хятад, Японы харилцаа хоёр Засгийн газар болон олон талын хамтын хүчин чармайлтаар илт сайжирч хөгжсөн байна. Ерөнхий сайд Абе Шинзо үүнд идэвхтэй бүтээлч үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна. энэхүү хандаш үргэлжилэх болно гэдэгт Хятадын Засгийн газар итгэж байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\
|