ХАУТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 12-ны өдөр Токиод Японы Доод танхимын дарга Коно Ёохетай уулзахдаа, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэх нь хоёр орон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэж байна, энэ хандлага цаашид үргэлжлэнэ гэдэгт Хятадын тал итгэж байна гэж хэллээ.
Японы Ерөнхий сайд Абе Шинзо мөн өдөр тушаалаасаа огцорсонтой холбогдуулан, Жя Чинлинь хэлэхдээ, энэ бол Японы дотоод үйл хэрэг юм. Хятад, Японы найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг Хятадын Засгийн газар чухалд үзсээр ирсэн, энэ бодлого өөрчлөгдөхгүй гэжээ. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\
|