БНСУ болон БНАСАУ-ын тэргүүн нарын хоёрдох уулзалтад оролцох эхний бүлгийн хүмүүс 18-ны өдөр Сөүлээс Синуйжу хүрэх Суеонгүй авто замаар БНАСАУ-д хүрч, БНАСАУ-ын талтай хамтаар тэргүүн нарын уулзалтад бэлтгэхээр байна.
Уг эхний бүлгийн хүмүүсийг БНСУ-ын Нэгдлийн яамны орлогч сайд Лее Куан Се даргалж, нийт 35 хүнээс бүрэлджээ. Үүнд БНСУ-ын Ерөнхийлөгчийн ордон болон Нэгдлийн яамны ёслолын ажил хариуцагч, аюулгүйн хамгаалагч, холбоо, хэвлэл мэдээллийн ажилтнууд багтаж байна.
4 хоногийн айлчлалын хугацаанд, эхний бүлгийн хүмүүс нь БНАСАУ-ын талтай тэргүүн нарын хоёрдох уулзалтын төлөөлөгчдийн БНАСАУ-д түр байх ажлын төлөвлөгөө, суух буудал, хурлын газар, үзэн танилцах газар зэргийг ярилцан тогтоох болно.
БНСУ-ын Нэгдлийн яам тэмдэглэхдээ, БНСУ-ын засгийн газар энэ сарын 27-ны өдөр БНАСАУ-д дараачийн бүлгийн хүнийг томилох болно гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|