• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-20 16:00:06    
ОХУ-ын удирдагч Хятадын жилийн арга хэмжээний үр бүтэмжийг өндөр үнэлжээ

Синьхуа Агентлаг

      ОХУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Димитри Медведев 19-ний өдөр Москавад болсон Орос, Хятад харилцан жилийн ажиллагаа зохион байгуулах комиссын хурал дээр хэлэхдээ, Орос, Хятад харилцан жилийн ажиллагаа зохион байгуулсан нь сайн сайхан эхлэлт юм. Хойшд хоёр орон хоорондоо иймэрхүү ажиллагааг илүүхэн зохион байгуулж, Орос, Хятадын хамтын ажиллагааны үр ашигтай хөгжилд тус дөхөм үзүүлэх хэрэгтэй гэж илэрхийлжээ.

     Димитри Медведев хэлэхдээ, энэ онд Орост болсон Хятадын жилийн арга хэмжэээд 200 гаруй ажиллагаа өрнүүлж, одоо дуусах дөхөж байна. олон төрлийн ажиллагаа нь агуулгаар баялаг бөгөөд маш чухал ач холбогдолтой юм. Хятадын жилийн арга хэмжээ эхлэх үеэр хоёр орон 4 тэрбум ам долларын үнэ бүхий 21 хэлэлцээр тохиролцсон байна. Энэ нь Орос, Хятад хоёр оронд эдийн засгийн үр ашиг авчираж өгснөөр барахгүй хоёр орон хоёр ард түмнийг нэн ойр дотно болгосон байна гэжээ. \Гэрэлт орчуулж, Цэцэн хянав\