• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-25 15:54:08    
Цөмийн техникийг энхийн зорилгод ашиглах байр сууриа дахин нотлов

Синьхуа Агентлаг

      НҮБ-ын чуулганд оролцох гэж байгаа Ираны Ерөнхийлөгч Ахмайд Нежад 24-ний өдөр Нью-Йорк дахь Колумбын их сургуульд үг хэлж, цөмийн техникийг энхийн зорилгод ашиглах Ираны зарчимт байр суурийг дахин нотолсон бөгөөд Ираныг дайсагнах бодлогоо өөрчлөхийг Америкт уриалсан байна.

     Иран цөмийн зэвсэг нууцаар судлан үйлдвэрлэж байгаа тухай гадаадынхны үг яриаг Нежад дахин үгүйсгээд, Иран цөмийн зэвсгийг үйлдвэрлэхгүй гэж онцолсон байна. Тэрээр хэлэхдээ, Иран энхийн зорилгоор цөмийн ажиллагаа хийж байгааг ОУАЭХА нотолсон гэжээ.

     Америктай харилцаагаа сайжруулж, улс хоорондын харилцаагаа хэвийн болгоход Иран бэлэн байна гэж Нежад хэлээд Нью-Йоркийн Дэлхийн худалдааны төвийн байртай танилцаж, цэцэг өргөх гэсэн хүсэлтээс нь Америкийн тал татгалзсанд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. \Урьхан орчуулж, Цэцэн хянав\