• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-25 18:19:22    
Фүкүда Ясуо Японы шинэ ерөнхий сайдаар сонгогдлоо

Хятадын Олон Улсын Радио

 

     Японы Либераль Ардчилсан намын дарга Фүкүда Ясуо 25-ны үдээс хойш Японы Парламентын Доод танхимын бүгд хурлын нэр заасан сонгуульд шинэ ерөнхий сайдаар сонгогдлоо. Мөн өдөр Японы хамгийн том сөргө нам Ардчилсан намын төлөөлөгч Озава Ичиро Парламентийн Дээд танхимын хурын нэр заасан сонгуульд Ерөнхйи сайдаар сонгогдсон байна.

     Японы үндсэн хуулийн тогтоолы дагуу, Дээд Доод хоёр танхимын нэр заасан сонгуульд адил бус дүн гарсан нөхцөлд, хоёр танхимын зөвшилцлөөр тогтоодог юм байна. Зөвшилцлөөр нийтлэг ойлголтонд хүрч чадахгүй юм бол, Доод танхимын сонгуулийн дүнг парламентын санал оруулалтын дүн болгоно гэж тогтоожээ.

     Хоёр танхим зөвшил хийж дууссны дараа Доод танхим нь дахин бүгд хурал хуралдуулж, Фүкүда Ясуог албан ёсоор Японы 91 дэх ерөнхий сайд болгож, мөн өдөртөө сайд нарын танхим эмхлэн байгуулах юм байна. \ Номин орчуулж, Цэцэн хянав\