• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-26 10:28:59    
Оросын Холбооны Зөвлөл Хятад, Оросын харилцааг өндрөөр үнэллээ

Синьхуа Агентлаг

     Оросын Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов 25-ны өдөр Москвад хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Орос, Хятадын харилцааны хөгжлийн өнөөгийн байдлыг өндрөөр үнэлсэн бөгөөд хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээ байнга өргөжин хөгжих болно гэж тэмдэглэжээ.

     Тэр хэлэхдээ, Оросод болж байгаа "Хятадын жил" олон талт арга хэмжээ өндөрлөх дөхөж байгаа хэдий ч Орос, Хятад хоёр орны хамтын ажиллагаа байнга шинэ агуулга, шинэ үзэл санаагаар баяжиж улам гүнзгийрэх болно. Орос, Хятад хоёр орон харилцан стратегийн хамтын ажиллагааны түнш болж, хоёр орны харилцаа өнөө түүхийн хамгийн сайн үе шатанд оршиж, ямар ч асуудалд харш саад байхгүй гэлээ.

     Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв маш өргөн юм. Оросын Холбооны Зөвлөл Орос, Хятадын бүс нутгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэхтэй холбогдуулан хуулийн төсөл боловсруулан, хэлэлцүүлэхээр Холбооны Засгийн газартаа өргөн бариад байна. Оросын холбооны цогцуудаас Хятад улстай шууд хамтран ажиллахад хөнгөлөлт үзүүлнэ хэмээн уг хуулийн төсөлд заасан гэж Миронов тэмдэглэжээ. \О.Дарамбазар орчуулж, Цэцэн хянав.\