• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-09-27 10:26:14    
Хятадын үндэсний баярыг тэмдэглэв

Хятадын Олон Улсын Радио

      Орос, Хятадын Найрамдлын Нийгэмлэг 26-ны өдөр Москвад өргөн их цуглаан хийж, БНХАУ байгуулагдсаны 58 жилийн ой болон Хятад, Орос дипломат харилцаа тогтоосны 58 жилийн ойг ёслон тэмдэглэв.

     Хятад улсаас Оросод суугаа элчин сайд Лю Гүчан, Орос, Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн дарга Михайл Титаренко, тэрчлэн Хятад, Оросын найрамлын бусад зүтгэлтэн нийт 150 гаруй хүн уг баярыг тэмдэглэх цулгаанд оролцлоо. Элчин сайд Лю Гүчан хэлэхдээ, Оросод болж байгаа "Хятадын жил" ажиллагааны төрөл бүрийн арга хэмжээ амжилттай зохиогдож, Хятад, Оросын харилцааны хөгжилд асар их үүрэг гүйцэтгэлээ. Оросын талтай хамтран Хятад, Оросын мөнх найрамдлын төлөө Хятадын тал цуцалтгүй чармайх болно гэжээ.

      Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших 58 жилд хүрсэн, дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилтыг Титаренко өндрөөр үнэлээд, Орос, Хятадын найрамдлын нийгэмлэг нь Хятад, Оросын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг байнга хөгжүүлэх үйлсэд цаашид ч жинтэй хувь нэмэр оруулна гэж илэрхийлсэн байна. \Цэцэн орчуулж, О.Дарамбазар хянав.\