Их Британийн Ерөнхий сайд Гордон Бровн 8-ны өдөр парламентдаа үг хэлж, ирэх жилийн хавраас Иракт суугаа Их Британийн цэргийн тоогоо багасгаж 2500-д хүргэнэ гэж мэдэгджээ.
Өнөөдөр, Их Британиас Иракт 5500 орчим цэрэг байрлаж байгаа бөгөөд тэд голдуу Иракийн өмнөд нутгийн Басра районд байна. Иракт суугаа Их Британийн цэрэг энэ оны 9-р сарын эхээр Басран хот дахь цэргийн баазаасаа гарсан юм.
Америкийн Үндэсний Аюулгүй Байдлын Хорооны хэвлэлийн төлөөлөгч Гордон Жондрое 8-ны өдөр үг хэлэхдээ, Иракт суугаа цэргийн хүчнээ үргэлжлүүлэн багасгахаа Их Британи мэдэгдсэн нь сонирхолтой биш байна гэжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав.\
|