Удахгүй хуралдах гэж байгаа ХКН-ын 17-р их хуралд гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл анхаарлаа хандуулж байна. Сүүлийн өдрүүдэд улс орнуудын гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 17-р их хурал болон Хятадын хөгжлийн ололт амжилт, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлж байна.
Францын хятад хэлний "Nouvelles D Europe" сонин, 9-ний өдөр тэргүүн дугаартаа "Франц дахь хятадууд ХКН-ын 17-р их хурлыг анхаарч байна" гэсэн өгүүлэл нийтэлсэн бөгөөд 10-ны өдрөөс бүхэл нүүрээр 17-р их хурлын талаар мэдээлжээ.
Японы "Асахи шинбун" сонин 10-ны өдөр ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтаогийн дэвшүүлсэн "Шинжлэх ухаан хөгжлийн үзэл"-д задлалт хийсэн байна. "Шинжлэх ухаан хөгжлийн үзэл" нь ХКН-ын удирдсан Хятадын засгийн газрын байгаль орчны бохирдлыг анхаарч, орлогын зөрүү ихсэж байгааг зохицуулах үзэл баримтлалыг харуулсан байна гэж өгүүлэлд үзжээ.
Өмнөд Солонгосын "Цосун элбо сонин" 11-ний өдрийн тэргүүн дугаартаа "Хятадын удирдах давхарга залуужив" гэсэн өгүүлэл нийтэлж, 17-р их хурлаас Хятадын хөгжлийг удирдсан нэн залуу хүчин чадалтай удирдах багийг бүрэлдүүлэх бөгөөд Хятадын үндэсний хөгжлийн чиглэлийг тогтоох болно гэж тэмдэглэжээ.
"Германы дуу хоолой" радио станц сүүлийн өдөр ХКН-ын 17-р их хуралд холбогдуулан нэвтрүүлсэн тоймдоо Хятад улс гучаад жилийн эдийн засгийн хөгжилдөө "том гүрэн энх тайвны чиглэлээр өөдлөн хөгжиж байгаагаа" харуулж байна гэж үзжээ./Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/
|