ХКН-ын 17-р их хурал Бээжинд хуралдах гэж байна. Дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төрийн зүтгэлтэд, эрдэмтэн мэргэжилтнүүд 17 их хуралд анхаарлаа хандуулж байгаагаа илэрхийлцгээж байна.
Европын парламентын дарга Хас- Герт Поттеринг саяхан хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, удалгүй хуралдах ХКН-ын 17-р их хурал нь Хятад улсын том үйл хэрэг төдийгүй дэлхий дахинд ч маш чухал юм гэжээ.Хятадын эдийн засгийн асар их өсөлтийг "өнгөрсөн 20 гаруй жилийн туршид дэлхийд хөгжилээр хамгийн түргэн үйл хэрэг гэж тэрээр тэмдэглээд дэлхийн цаг уурын дулааралтаас сэргийлэх зэрэг олон салбарт даян дэлхийнхэн Хятад улстай хамтран ажиллах маш шаардлагатай байна гэж үзсэн байна. Иймийн тулд удалгүй хуралдах ХКН-ын 17-р их хурал энэ талын хамтын ажиллагааг ахиулахыг би хүсч байна гэжээ.
ХКН-ын 17-р их хурал Хятадын өөрчлөлт шинчлэлт нээлттэй байлгахын хандлагыг эрчимжүүлэх болно гэж Английн Файнэншл таймс сонин зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэв. Тэд 17-р их хурал Хятадын эдийн засгийн хөгжил, байгаль орчныг сайжруулах , ядуу баяны зөрүүг багасгах, авилгаалаас сэргийлэн түүнтэй тэмцэх зэрэг талаар стратегийн ямар шуу шийдвэр гаргахыг голдуу анхаарч байна. Иймээс Олон улс дахь байр суурь нь өдөр ирэх тутам дээшилж байгаа том гүрний хувьд Хятадын эдгээр талын байрлуулалт нь дэлхийд алс гүн нөлөө гаргах болно. \ Урангоо орчуулж, Баясгалан хянав.\
|