• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2007-10-15 19:04:42    
Солонгос Вьетнам Куб Лаосын эрх баригч намууд 17-р их хуралд цогтой халуун баяр хүргэжээ

Синьхуа Агентлаг

     Солонгосын хөдөлмөрийн намын төв хороо, Вьетнамын КН-ын төв хороо, Кубын КН-ын төв хороо болон Лаосын ардын хувьсгалт намын төв хороо сүүлийн үе тус тус баярын цахилгаан ирүүлж, ХКН-ын 17-р их хуралд цогтой халуун баяр хүргэсэн байна.

      Солонгосын хөдөлмөрийн намын төв хорооны баярын цахилгаанд тэмдэглэхдээ, ХКН-ын 16-р их хурлаас нааших 5 жилд ХКН нь Хятадын онцлогтой социалист орчин үеийн байгуулалтдаа шинэ байдал бий болгож, эх орны нэгдлээ биелүүлэх, дэлхийн энх тайванг хамгаалах тэмцэлд асар их амжилт олсон байна. ХКН-ын 17-р их хурлаар чухал гараа болгож, ХКН нэн их хүчирхэгжиж, Хятадын социалист байгуулалт улам цаашид хөгжих болно гэдэгт бид итгэж байна гэжээ.

    Вьетнамын КН-ын төв хорооны баярын цахилгаанд тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурал бол бүх нам, бүх хятадын ард түмний улс төрийн амьдрал дахь түүхт ач холбогдолтой чухал үйл явдал мөн. Энэ удаагийн их хурлаас гаргах шийдвэр тогтоол нь Хятадын онцлогтой социалист байгуулалтаа хөгжлийн шинэ шатанд ахиулна гэдэгт бид бат итгэж байна гэжээ.

     Кубын КН-ын төв хорооны баярын цахилгаанд тэмдэглэхдээ, ХКН-ын 17-р их хурал бол Хятадын онцлогтой социалист байгуулалтыг бэхжүүлж хөгжүүлсэн чухал хөшөө дурсгал мөн тул ХКН-ын хятадын ардын хошуучлагч байр суурийг нэн эрчимжүүлэх нь лавтай юм гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\